51260025
altanshagai@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Тойрог
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2021.04.05
Эрүүл мэнд
"Цагдаа толгой" цогцолборын бүтээн байгуулалтын үйл ажиллагааны явцтай танилцлаа
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга дүүргийнхээ Тахилт буюу ЗЗ дугаар хорооны 122 дугаар сургуулийн дэргэдэх “Цагдаа толгой” орчимд байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцтай танилцлаа.
Энэхүү 4 га талбайг эзлэх бүтээн байгуулалтын ажил НИТХ-ын хурлын шийдвэрээр 2018 онд эхлэн он дамнан үргэлжлэн хийгдсээр байна.
Тохижилтын ажлын хүрээнд 750м дугуйн болон гүйлтийн зам, 8000мкв явган зам, 54 машины авто зогсоол, хүүхдийн тоглоом, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, худаг гаргах, ногоон байгууламжийн усалгааны систем, гэрэлтүүлэг, 1500 орчим нарс, хайлаас, 22000мкв талбайг зүлэгжүүлэх зэрэг иж бүрэн ажлууд хийгдэх юм.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй “Неон гэгээ” ХХК-ийн ажилчидтай уулзаж гүйцэтгэлийн ажлыг барилга байгууламж, угсралтын ажил гүйцэтгэх стандартын дагуу аюулгүй байдлыг ханган ажиллахыг зөвлөв. Түүнчлэн иргэдэд угсралтын ажил бүрэн дуусаагүй байгаа талаарх мэдээллээр хангах, стандарт самбаруудыг байршуулахыг албаны хүмүүст үүрэг болголоо.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор Толгойт, Тахилт бүсийн иргэд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх иж бүрэн цогцолбортой болж байгаад баяртай байна.
ШИНЭ
МЭДЭЭ
ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2025.06.03
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙНХЭЭ АЛДАРТ ЭХЧҮҮДЭД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!
2025.05.31
Таван шарын 12 дугаар сургуулийн орчин иж бүрэн тохижиж, аюулгүй боллоо
2025.05.24
Н.Алтаншагай: Үдийн хоол хөтөлбөрөөр нэг хүүхдэд оногддог 2500-4000 төгрөгийг нэмэх шаардлагатай
2025.05.22
Тээгч эх, донор эх, үр шилжүүлэн суулгах асуудлыг хуульчилна
2025.05.16
Н.Алтаншагай: Хөгжлийн банкийг улс төрийн нөлөөллөөс хол байлгаж, ОУ-ын жишгийн дагуу засаглалын менежмент дээр тулж ажиллах шаардлагатай
2025.05.14
Ажлын хэсгийн тайлан, Улсын Их Хурлын гишүүдийн асуулгын хариуг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоол гаргалаа
2025.05.14
МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцлаа
2025.05.13
Сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэх ажлын хэрэгжилтийг хэлэлцүүллээ
2025.05.13
Хөгжлийн банкны ТУЗ-ийн есөн гишүүн тавыг нь төрөөс нь томилж байхаар хуульд тусгажээ
2025.05.13
Н.Алтаншагай: Соён гэгээрүүлэх ажил дээр ХЭҮК-оос онцгойлон анхаарах шаардлагатай!
2025.05.01
Н.Алтаншагай: Зах худалдааны төвүүд дээр "өдрийн зээл" нэртэй мөнгө хүүлэлт явагдаж байна
2025.04.10
Н.Алтаншагай: Телевиз, сайт, лайваар сугалаа маш их зохион байгуулагддаг, энэ бол амар арга
2025.04.04
Н.Алтаншагай: Зүүн аймгуудад саарал чоно үзэгдэхээ байсан. Үүн дээр ямар бодлого баримтлах вэ!
2025.03.27
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2025.03.06
"БАЯНБҮРД НОГООН ТӨГӨЛ" ХХК -НЫ ХАМТ ОЛОН "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН" БОЛЛОО
2025.02.28
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГЭЭС УЛСЫН АВАРГА ФЕРМЕРЧ ТОДОРЛОО
2025.02.27
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай 106 дугаар цэцэрлэгт шинжлэх ухаанч сэтгэхүйг хөгжүүлэх хичээлийн хэрэглэгдэхүүн гардуулав
2025.02.20
БСШУСБХ хяналт, шалгалтын чиглэлээр хоёр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна
2025.02.18
Н.Алтаншагай: Гэр бүлийн хуульд тээгч эх, өв залгамжлал, үр шилжүүлэн суулгах асуудлыг тусгахаар судалж байна
2025.02.10