МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Цагдаа толгой" цогцолборын бүтээн байгуулалтын үйл ажиллагааны явцтай танилцлаа
2021.04.05
Эрүүл мэнд

"Цагдаа толгой" цогцолборын бүтээн байгуулалтын үйл ажиллагааны явцтай танилцлаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга дүүргийнхээ Тахилт буюу ЗЗ дугаар хорооны 122 дугаар сургуулийн дэргэдэх “Цагдаа толгой” орчимд байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцтай танилцлаа.

Энэхүү 4 га талбайг эзлэх бүтээн байгуулалтын ажил НИТХ-ын хурлын шийдвэрээр 2018 онд эхлэн он дамнан үргэлжлэн хийгдсээр байна. Тохижилтын ажлын хүрээнд 750м дугуйн болон гүйлтийн зам, 8000мкв явган зам, 54 машины авто зогсоол, хүүхдийн тоглоом, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, худаг гаргах, ногоон байгууламжийн усалгааны систем, гэрэлтүүлэг, 1500 орчим нарс, хайлаас, 22000мкв талбайг зүлэгжүүлэх зэрэг иж бүрэн ажлууд хийгдэх юм.

Мөн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй “Неон гэгээ” ХХК-ийн ажилчидтай уулзаж гүйцэтгэлийн ажлыг барилга байгууламж, угсралтын ажил гүйцэтгэх стандартын дагуу аюулгүй байдлыг ханган ажиллахыг  зөвлөв. Түүнчлэн иргэдэд угсралтын ажил бүрэн дуусаагүй байгаа талаарх мэдээллээр хангах, стандарт самбаруудыг байршуулахыг албаны хүмүүст үүрэг болголоо.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор Толгойт, Тахилт бүсийн иргэд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх иж бүрэн цогцолбортой болж байгаад баяртай байна.

ШИНЭ МЭДЭЭ