УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
Өнөөдрийн нийгэмд энэ хуулийг гаргах зайлшгүй шаардлага бий. Хамгийн чухал нь сэтгэл зүй болон хордлого тайлах эмчилгээ, үйлчилгээ болон худалдан борлуулах цэгийн талаар ямар тодорхой зохицуулалт орсон бэ? Жижигхэн суманд 20-30 архины дэлгүүр байдаг. Энэ цэгийн тоог бууруулах хэрэгтэй. Хуулийн төсөлд архи, согтууруулах ундаа зарах зөвшөөрлийг аймгийн Засаг дарга олгоно гэж байна.
Цэгийн тоог хэн тогтоож өгөх нь тодорхой байх хэрэгтэй. Миний хувьд зөвшөөрлийг сумын Засаг дарга өгч, харин цэгийн тоог Аймгийн Засаг дарга тогтоогоод явбал зүгээр гэсэн байр суурьтай байдаг. Зөвшөөрлийн хугацаа 3 жил байсныг 5 жил болгожээ. Уг нь нэг жилээр сунгаад явбал хяналт сайн байдаг. Савлалт болон градусын хэмжээ, соёлтой хэрэглээний талаар хуулийн төсөлд хэрхэн тусгагдсан бэ?
Гишүүний асуултанд УИХ-ын гишүүн,Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа.