МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.25
Хүний эрх

Ж.Ганбаатар: Ахмадууд хууль зүйн туслалцаа авах эрх зүйн орчин бүрдэх үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчид гэдгийг нэмэгдүүлээд сэжигтэн, шүүгдэгч, хэргийн оролцогч гээд нэмсэнд сайшаалтай байна. Хууль зүйн туслалцаа, сургалт зөвлөгөө үнэ төлбөргүй байна гэдэгт тэтгэврээ тогтоологох гэж байгаа эсвэл 300 мянган төгрөг луйвардуулсан гэсэн хүмүүс их ханддаг ийм хүмүүс үүнд орох уу? Улсын өмгөөлөгч хэр чадвартай байх талаар өрсөлдөхүйц хэмжээнд оруулаарай.

Хууль зүй дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариуллаа.

Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчид хамаарагдаж байгаа. Шинэ хуулийн төслөөр хохирогчид болон төлбөрийн чадваргүй хүмүүс орж байгаа. Эрхзүйн маргааны хохирогчид болсон хүмүүсийг оруулахаар өргөжүүлээгүй.

ШИНЭ МЭДЭЭ