2021.03.24
Хүний эрх
Ш.Адьшаа: Өмгөөллийн тухай хуулийг цаашид өөрчлөх ёстой
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт эхэлж Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
Энэ хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байна. Нийгэмд хуримтлагдсан тодорхой асуудлыг шийдэхэд чухал үүрэгтэй хууль гэж ойлгон дэмжиж байна. Энэ хуулийг хэлэлцэх явцад тодорхой асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Өнөөдөр улсын өмгөөлөл, хувийн өмгөөлөл гэх асуудлыг хүрээнд шийдвэрлэх хууль гэж харж байна. Өмгөөллийн тухай хуульд цаашдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Өмгөөлөгч хувийн, улсын гэх хоёр статустай явж өмгөөлөгч бүр өөрийн өөрийн хүний эрхийг хамгаалж байна гэх боловч хуулийн үзэл суртлаас илүү зүйл нэхдэг. Хүний эрх хамгаалж байна гэхээс илүү хуулийн гажуудлыг бий болгох, хуулийг хэрэгжүүлэхийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнд цаашдаа анхаарах шаардлагатай. Улсын өмгөөлөлд ажиллаж байгаа хүмүүсийн цалин орлогыг нэмэгдүүлэх, ажиллах нөхцлийг сайжруулах талаар энэ хуулиар зохицуулах ёстой.
ШИНЭ МЭДЭЭ
ХӨДӨЛМӨРЧ ХОТОН ТҮМЭНТЭЙГЭЭ УУЛЗЛАА
2024.06.21
Ажлын тайлан 2020-2024
2024.05.09
ЧИНГИСИЙН ТУЛГАНД АССАН ГАЛ УНТРАХ ЁСГҮЙ
2024.04.28
СУУРЬ НЬ БАТ БАЙВАЛ УЛС ХӨГЖИНӨ
2024.04.27