2021.03.19
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн Т.Аубакир "Хаврын баяр"-ын мэндчилгээ дэвшүүллээ

Өнөөдөр /2021,03,22/ УИХ-ын чуулганы хүндтэй индэр дээрээс УИХ-ын гишүүн Т.Аубакир Монголын ард түмэндээ хандан Наурызын баярын мэнд хүргэлээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Элэг нэгт Монголын ахан дүүсээ наран ээж өдөр,шөнө тэнцдэг билэгт сайн өдөр УИХ-ын хүндэт энэ индэр дээрээс нийт ард түмэндээ Наурызын баярын мэнд хүргэе. Энэ баяр нь өвлийг өнтэй давж,ирж байгаа сайхан цагийг угтаж өтгөс буурлууд, ах дүү, төрөл төрөгсөд хот айлаараа цуглаж өнгөрсөн хугацааны алдаа оноогоо дүгнэн, ирээдүйн ажил үйлсээ төлөвлөдөг баяр билээ. Энэ өдөр ерөөсөн ерөөл биелдэг гэж бэлэгшээдэг.

Дэлхий нийтийг цар тахал нөмрөөд амаргүй байгаа ч хүн төрөлхтөн бид шинжлэх ухаанчаар уйгагүй тэмцсээр гарцыг олж, хэвийн жаргалтай амьдрах цаг нэгэнт ойртжээ. Дэлхийн өнцөг булан бүрт 300 гаруй сая хүн тэмдэглэдэг Юнескод бүртгэлтэй Олон улсын энэхүү баярыг Монголын ард түмэн өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн билээ.

Туурга тусгаар Монгол улсынхаа хөгжил, цэцэглэлтийн төлөө Монгол Казак түмэн нэгэн айл болон уйгагүй хөдөлмөрлөсөөр ирсэн билээ. Монгол улс мандан бадраг. Та бүхэндээ  Наурызын баярын мэндийг дахин хүргэе.

ШИНЭ МЭДЭЭ