Ховд аймагт Энэтхэгийн кино өдрүүд болж байна
2020.09.29
Орон нутгийн хөгжил

Ховд аймагт Энэтхэгийн кино өдрүүд болж байна

Энэ онд Монгол Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн хүрээнд Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн урилгаар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд М.П.Сингх, УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг,  УИХ-ын гишүүн Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн гишүүн Ч.Ундрам нарын албаны хүмүүс Ховд аймагт ажиллаж байна.

Уг арга хэмжээ нь УИХ-ын дарга Г.Занданшатар Ховд аймагт ажиллаж байгаатай давхцаж байгаа бөгөөд өчигдөр Ховдод ажиллаж байгаа УИХ-ын дарга, гишүүд, Элчин сайд нар Энэтхэгийн кино өдрүүдийг нээв. Уг арга хэмжээ энэ сарын 27-29- нд үргэлжлэх бөгөөд , Ховдчуудыг үнэ төлбөргүй кино үзүүлэх юм.Дэлхий нийтээрээ урлаг, тэр дундаа кино урлагаар дамжуулж ард олноо соён гэгээрүүлэхийн чухлыг онцолж,  энэ салбартаа хөрөнгө мөнгө ихээхэн зарж байгаа.  

Сүүлийн үед Энэтхэг кино дэлхийд ноёрхож, Америкчууд жилдээ 700-800 кино хийж байгаа бол Энэтхэгчүүд 1800 гаруй кино хийж байгаа аж. Ховдод нээсэн кино өдрүүд нь кино урлагаар дамжуулан Монгол, Энэтхэгийн харилцааг улам бататгах,  таниулах үндсэн зорилготой юм.  

ШИНЭ МЭДЭЭ