2020.09.09
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Дамбын Батлутын иргэдтэй хийх уулзалт эхэллээ
УИХ-ын ээлжит бус хуралдаан хуралдаж 8 дугаар сарын 28-нд өндөрлөсөн билээ. Намрын чуулган хүртэл УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн Дамбын Батлут намрын чуулганаар хэлэлцэгдэх 2021 оны төсвөөр иргэдээс аймаг орон нутагтаа хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын саналыг сонсох үүднээс өнөөдрөөс эхлэн тойргийнхоо иргэдтэй уулзалт хийж эхэллээ.
Уулзалт өнөөдөр 11 цагаас Говил багийн иргэдтэй уулзахаас эхэлсэн. Мөн дараа нь Баянцагаан багийн соёлын төвд тус багийн иргэдтэй уулзлаа. Энэхүү уулзалтад Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал мөн оролцлоо.
Уулзалтын үеэр иргэдээс гарч байсан гол санал нь гэр хорооллын авто замуудыг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжид анхаарах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, Орхон аймагт хэрэгжиж буй “ЭКО” ариун цэврийн байгууламжийн талаар болон иргэдэд олгогдож буй “Таван толгой” ХХК-ийн хувьцааны ногдол ашгийн талаар сонирхон асууж байлаа.
ШИНЭ МЭДЭЭ
ЭРДЭНЭТ ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ПАРК
2024.05.15
“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа
2024.03.12
Д.Батлут: Эрдэнэт хот бол инженерүүдийн хот
2024.02.02