2021.02.27
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Т.Аубакир: Биржээр дамжуулж улаан буудайг борлуулах нь зүйтэй

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр /2021.02.26/-ны хуралдаж, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо. 

Бэлтгэл ажлын явц болон салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Энэ хурал бол цаг үеэ олсон хурал болж байна. Нэг мэдэхэд тариалалтын хугацаа дөхсөн байдаг. Бид нар хоорондоо уялдаа холбоогүй ажилласан байдаг. 

Үүний өмнөх албан бус уулзалт дээр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы хэлж байсан оновчтой санаанууд жишээлбэл гурилын экспортыг дэмжих, биржээр дамжуулж улаанбуудайг борлуулах гэдэг бол маш оновчтой санал. Бирж дээрээ хөндлөнгийн лаброториороор тухайн ААН будааныхаа шинжилгээг гаргачихаад ийм шинжилгээний дүнтэй, стандартын будаа байна гэхэд гурилын үйлдвэрүүд өөрсдийнхөө хүссэн чанартай будааг худалдаж авах бололцоог бүрдүүлж өгч байгаа юм. Өнөөдрийн нөхцөл байдалд Гурилын үйлдвэрийн лабратори ямар дүгнэлт гаргана, хэддүгээр ангиллын будаа гэнэ үнэ нь яг тэгж л очиж байгаа.

Долоон сая еврог төмс хүнсний ногоог хадгалхад агуулахын асуудлыг шийднэ гэдэг бол хамгийн оновчтой санал. Яагаад гэхээр төмс хүнсний ногоогоо тариалах бол тариаланчид, иргэн, ААН тарьчихдаг. Тээвэрлэлтийг асуудалгүй шийддэг. Ганц асуудал бол хадгалж чаддаггүйгээс болоод импортын хүнсний ногоон дээр хүртэл бууруулдаг. Өнгөрсөн хугацаанд каринтинаар ний нуугүй хэлэхэд Замын-Үүдийн хил, гааль хаахад л үндсэндээ Барсын лангуун дээр ногоогүй боллоо. Тиймээс хадгалалтын асуудал зайлшгүй байх ёстой. Хөдөө аж ахуйн яамны шинэ сайд ажилдаа гүн ороод ажиллаж байгаа гэж үзэж байна.

Надад бол санал байна. Хаврын тариалалт эхэлж байгаатай холбоотой хамгийн түрүүнд санаа тавих зүйл бол:
  1. Үр
  2. Техникийн нийлүүлэлт
  3. Шатахууны хөнгөлөлт
  4. Хор бордоо, грифцидын асуудал

Тэжээл тарина гэдэг бол тоглоом биш. Өнгөрсөн сангийн аж ахуй байх үед эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлж байсан газрууд ногоон тэжээл тарьж байсан. Ногоон тэжээл талбай бол маш амархан доройтдог. Төрөл бүрийн ургамал тарьдаг улаанбуудай, арвай, овъёос, эрдэнэшиш, наранцэцэг гэх мэт. Тэр олон төрлийн ургамалууд нь хөрснөөс бүх төрлийн эрдэсийг нь шимж ургадаг учраас буцаагаад бордоог нь хийх асуудлаа шийдэхгүй бол бид эргээд тариа тарих талбайгүй болно. Энэ бол тэжээлийн ургамалтай зайлшгүй цуг явж байх асуудал бол бордооны асуудал.

Өнөөдрийн байдлаар бордоо импортлох нэг л ААН-ийн асуудал явж байна. Бордоог үргэлж тариалалттайгаа цуг авч явахгүй бол эргээд Төв аймаг, Дарханы бүс нутгийн газар үржил шим нь маш доройтож байгаа. Х.Болорчулуун дарга үүнийг маш сайн мэдэж байгаа. Бид нарын байнгын хороо дээр гаргасан тогтоол болох хүрээлэнгүүдээ буцааж авъя гэдэг нь үүнтэй л холбоотой. Үндсэндээ ХАА харъяа хэдэн эрдэм шинжилгээний байгууллагууд маань Боловсролын яамны ширдэгний захад л явж байгаа шүү. ХААЯ дээр байснаар яг шинжлэх ухаанчаар цаашдаа хөгжих ёстой байсан юм. Одоо 2021 оны төсөвтөө эрдэм шинжилгээний хүрээнүүд нь Боловсролын яам дээр суусан юм байгаа биз. Дараагийн жилүүдээс бид зайлшгүй авч явах ёстой. Үр, сортын асуудал жил бүр ярьдаг. Малын генетикийн асуудал байна. Байнгын хорооны гишүүд таван сар гараад тариалалт эхлэхэд яг тэр бүс нутагт нь бид очиж үзэх хэрэгтэй. 

Байнгын хорооны даргын санаачилсан таван сар гараад тариалалтын бүс нутгаар явж, хаврын тариалалттай танилцъя. Жишээлбэл үлгэр жишээ эрчимжсэн МАА хөгжүүлээд явж байгаа хувийн хэвшлүүд байна. Гацуурт, Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн сум, Цагаан нуур сум дээр "ЭмТиЭс" компаний Сэлэнгэ тариагийн үржүүлж байгаа лимүзэн үхэр байна. Монгол Улсад нутагшаад болоод байгаа. Энэ зэрэг ярих ажлууд маш их бий. Гэхдээ яамтайгаа албан бусаар уулзаад явж байгаа. Бид нар дотоодоо хүнсээр хэрхэн хангасан дүнг намар тавиулна шүү. Өнөөдрийн цаг хугацаагаа олоод хийж байгаа хурал маш оновчтой, тодорхой хэмжээний шийдвэрүүд гарсан байх ёстой. 

ШИНЭ МЭДЭЭ