2021.02.11
Орон нутгийн хөгжил
Булган аймгийн Улсын аварга малчид, тариаланчид тодорлоо
Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан аймгийнхаа Улсын аварга малчид, тариаланчидад талрхал илэрхийлжээ.
Тэрээр:
"Уйгагүй хөдөлмөр зүтгэлээрээ мал сүргээ онд мэнд оруулж, олон жил мал сүргээ хорогдол багатай өсгөн үржүүлсэн Улсын аварга малчид, Улс орноо эрүүл хүнсээр хангах их үйлсэд зүтгэж буй тариаланчид та бүхэндээ халуун баяр хүргэе"
гэсэн байна.
Улсын хошой аварга малчинаар Булган аймгийн Дашинчилэн сумын малчин Доржийн Лавмэдэх тодорч, шагналаа гардан авсан байна.
Улсын аварга малчнинаар нэр бүхий 8 малчин тодорсон юм. Тодруулбал: Хишиг-Өндөр сумын малчин Ойдовын Батжаргал, Баян-Агт сумын Баянхайрхан малчин Дашнямын Жаргалтогтох,Гурванбулаг сумын малчин Өлзийбаярын Дашзэвэг, Хутаг-Өндөр сумын Гаравсүрэнгийн Гантулга, Орхон сумын малчин Сурмаажавын Мөнх-Эрдэнэ, Могод сумын малчин Бярдамбын Нямдаваа, Сайхан сумын малчин Найдангийн Батаа, Хангал сумын малчин Дорждуламын Лхагвасүрэн нар тодорчээ.
Харин Улсын аварга Тариаланчаар Хутаг-Өндөр сумын иргэн Дүүрэнгийн Мөнхбаатар тодорсон бол Улсын аварга тариаланч хамт олноор Хутаг-Өндөр сумын Улаанбуудайн Эх газар ХХК хамт олон тус тус тодорч, шагналаа гардан авсан байна.
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16
Булган аймгийн ЕБС-иудын захиралтай уулзлаа
2021.12.09
Ж.Бат-Эрдэнэ: Хууль будлиантай байж болохгүй
2021.12.02
Ахмадын өргөө ашиглалтад орлоо
2021.11.26