2021.02.16
Эрүүл мэнд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсад авчрах COVID-19-ийн вакцины хамгийн эхний тунг хийлгэнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХӨСҮТ-д ажиллаж, вакциныг хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцлаа.

Энэ үеэр тэрбээр "Коронавирусийн эсрэг вакцин татаж авах ажлыг үндсэндээ өнөөдөр эхлүүлнэ. Тээвэрлэлт, хадгалалтад мэргэжлийн хяналтын байгууллагаас нарийн хяналт тавих юм.

Монгол Улсын Ерөнхий сайд вакцины хамгийн эхний тунг хийлгэнэ.

Хамгийн эхний тунг хийлгэх нь энэхүү вакциныг аюулгүй гэдгийн баталгаа болж, нийт ард иргэдээ вакциндаа товлолын дагуу идэвхтэй хамрагдахыг уриалах юм" гэлээ.

Вакцинд хамрагдахгүй бол яах вэ?

ХӨСҮТ-ийн мэргэжилтэн "Халдварт өвчнөөс хамгаалах цорын ганц хэрэгсэл вакцин. Энэ нь дэлхийд батлагдсан. Тиймээс товлолын дагуу вакциндаа хамрагдсанаар халдварт өвчнөөс хамгаалах юм" хэмээн зөвлөлөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Вакцинжуулалтыг бусад улсуудаас тэргүүн эгнээнд хамруулах ажлыг хийхээс өөр аргагүй юм байна. Вакцинжуулалтын өмнөх үндэсний хэмжээний ажил нь Нэг өрх, нэг иргэн шинжилгээ юм. Шинжилгээнд идэвхтэй хамрагдаж буй иргэддээ баярлалаа.

Өнөөдрөөс вакциныг татаж авах ажил эхэлнэ.

Мэргэжлийн хүмүүс хадгалалтын горим болон тээвэрлэлтийн талаар сургалтад хамрагдсан. Вакциныг эхний ээлжид зорилтот бүлэг, цагдаа, эмч нар болон үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад тарина. 

ШИНЭ МЭДЭЭ