2021.02.15
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
УИХ-ын зарим гишүүд Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга хүргүүллээ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ж.Мөнхбат нар үхэр жилийн ажлын анхны өдөр Монголчуудыг олон жил талцуулж хуваагдуулж байгаа Оюутолгойн гэрээний талаар Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд 2021 оны 02-р сарын 09-ны өдөр асуулга хүргүүлжээ.
Учир нь энэ долоо хоногтоо багтаж Монгол Улсын Засгийн Газар Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах гэж байгаа юм. Тиймээс гишүүд нэхэмжлэл гаргахгүй бол Монголчууд хохирох эрсдэл өндөр гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: "Нэг нь гэрээгээ зөрчиж болдог, нөгөө нь түүнийг хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрдөг байж хэрхэвч таарахгүй.
Гэтэл сүүлийн үед Оюутолгой төслөөс Монгол Улсын хүртэх ашиг 30 жилээр хойшилсон, хойшлоод барахгүй бүр 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх талаар яригдах боллоо. Тиймээс ард түмнийхээ МЭДЭХ ЭРХийг хангах хүрээнд УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтарч хаана ямар асуудал байна, Хэн нь үнэн, хэн нь худал яриад байгааг олон нийт, ард түмэнд бодит мэдээлэл өгөхийг зорин асуулга хүргүүлж байна" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ: 2021 оны 01-р сарын 29-ны өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн чиглэл өгсны дагуу АНУ-ын Нью-Йорк мужийн дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр хадгалж, шүүхийн үйл явцыг сэргээх хүсэлтийг "Кинг Энд Спалдинг” хуулийн фирм рүү албан бичгийг явуулж байсан байна.
Тус албан бичигт:
- Прокурорын газраас Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой төсөлтэй холбоотой Авлигал авсныг тогтоолгохоор гаргасан анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн ажиллагааг дэмжиж Монгол Улсын эрх ашгийг хамгаалан ажиллах
- ХЗДХ-н сайд Х.Нямбаатар өчигдөр / 2021.01.29/ АНУ-ын Нью-Йорк мужийн дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр хадгалж, шүүхийн үйл явцыг сэргээх хүсэлтийг МУ-ын Ерөнхий прокурорын газар уламжил буйгаа “Кинг энд спалдинг” хуулийн фирм рүү явуулав
- 2021.01.22 ны 11:00 цагт болохоор төлөвлөж байсан ч цуцлагдсан Шүүх хуралдааныг аливаа өөрчлөлтгүй сэргээж хуралдуулах
- АНУ-ын Нью-Йорк мужийн дээд шүүхэд үргэлжилж байсан маргааныг, Монгол Улсын хэн гэдэг эрх бүхий албан тушаалтны чиглэл шийдвэрийг үндэслэн татан авч зогсоосон талаар мэдээллийг УИХ-ын нэр бүхий гишүүдээс тодруулах хүсэлтыг Монгол Улсын Засгийн газарт гаргаж энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх тухай албан бичиг явуулав
- МУ-ын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд "АНУ-ын Нью-Йорк мужийн дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр хадгалж, шүүхийн үйл явцыг сэргээх, мөн Нэхэмжлэлийн шаардлагыг зохих журмын дагуу аливаа өөрчлөлтгүй сэргээж, төлөвлөж байсан шүүх хуралдааныг хуралдах " тухай албан бичгийг ХЗДХ-н сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар явуулсан байна.
ШИНЭ МЭДЭЭ
Ховд нутгийнхан Алтан арслангаа гардууллаа
2014.12.26
С.Бямбацогт: АН итгэл эвдлээ
2014.12.22
Эмэгтэйчүүд нийгмээ өөрчилж чадна гэв
2014.12.16
МАН тулган шаардалтад орсон гэв
2014.12.08
МАН Удирдах зөвлөлийн хурал зарлалаа
2014.12.05
Монгол ардын нам баярын хурлаа хийлээ
2014.11.27
МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулав
2014.11.24
С.Бямбацогт: ЭЗ хямарсныг хүлээн зөвшөөрлөө
2014.11.21