Ж.Энхбаяр: Өргөтгөсөн шинжилгээгээр коронавирусийн халдвар тээж буй 500-1,000 иргэнийг илрүүлэх боломжтой
2021.02.10
Эрүүл мэнд

Ж.Энхбаяр: Өргөтгөсөн шинжилгээгээр коронавирусийн халдвар тээж буй 500-1,000 иргэнийг илрүүлэх боломжтой

Улсын Онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацаанд баримтлах журмыг танилцуулж байна.

Энэ үеэр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр өргөтгөсөн шинжилгээ авч буй учрыг тайлбарлалаа.

Тэрбээр "Одоогоор 14 лаборатори өдөр 40 мянган сорьцыг шинжлэх боломжтой байна.

Улаанбаатар хотод өмнө нь хоёр удаа хөл хорио тогтоосон. Ингэхдээ идэвхтэй тархалтыг хумьж байгаа ч зогсоох боломжгүй нь харагдсан бөгөөд өргөтгөсөн шинжилгээ хийх боломжгүй байсан.

Харин энэ удаад 12 хоногийн хөл хориог голомтын өргөтгөсөн шинжилгээтэйгээр хослуулж хийснээр өсөж буй аюулыг зогсоох боломжтой гэж үзэж байгаа. Ингэж далд байгаа вирус тээж буй иргэдийг илрүүлэхгүй бол гуравдугаар сарын эхэн гэхэд эрүүл мэндийн салбарын ачаалал оргилдоо хүрч, зөвхөн коронавирусийн халдвараар хүндэрсэн өвчтөнүүдийг хүлээж авахад хамаг анхаарлаа хандуулж, бусад үйлчилгээгээ явуулж чадахгүйд хүрнэ.

Өргөтгөсөн шинжилгээгээр вирус тээж буй 500-1,000 орчим иргэнийг илрүүлэх тооцоолол гарсан. Ийнхүү нууц үедээ байгаа иргэдийг илрүүлж чадвал өвчин цаашид тархах, их дэгдэлтийн үеийг өнгөрөөнө" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ