МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.29
Улстөр

Ж.Ганбаатар: Гүйцэтгэх засаглал гэдэг нь ажлыг дуусгадаг байх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.29\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг танилцуулж байна. 

Гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Бүгдээрээ мэддэг гэхдээ санаж байх хэрэгтэй. Таны хийсэн ажил тань илэрхийлнэ. Болсон болоогүй байдлаар PR хийдэг. Хүмүүс хүлээдэг. Ц.Нямдорж дарга сайн сануулж хийлгэх байх аа. Том онолуудад төөрдөг. Тогтвортой ямар ч ажлыг сайн хийх хэрэгтэй. Гүйцэтгэх засаглал гэдэг нь ажлыг дуусгадаг байх хэрэгтэй. Эхлээд хаяж болохгүй. Цаасан дээр байгаа зүйлийг ажил болгох ёстой.

Халамжийн улсаас бүтээлч улс болох хэрэгтэй. Хүмүүсийг ажил хийдэг сонирхолтой болго. Гадаадад сургууль төгсөөд ирсэн хүмүүсийг улс төрчид уруу татаж болохгүй. Харин тэр залуучууд ямар ажлыг яаж хийх талаар ярилцдаг байх хэрэгтэй. Сангийн сайдыг том зүйл хүлээж байна. Аж ахуй нэгж орлогогүй болсон. Төр дэмжих хэрэгтэй. Бүх улс төсвийн бодлогоор дэмжиж байгаа. Б.Жавхлан сайд сайн мэдэж байгаа. Аж ахуй нэгжүүдийн хамгийн түрүүнд юу хийх гэж байна.Гарч байгаа сайд бүр жижиг дунд үйлдвэрийг ярьдаг. Тэгээд мартдаг.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:

Хамгийн том асуудал эдийн засаг гацсан. Аж ахуй нэгжүүд хүнд байдалд байгаа. Төрийн бодлогоо жижиг дунд үйлдвэр уруу анхаарах ёстой. 2020 оны 2 дугаар улирлаас эхлээд гаргасан Их хурлын олон тогтоол, шийдвэр байгаа. Үүний хэрэгжилт учир дутагдалтай байгаа учраас үүн дээр анхаарч ажиллана. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд дан ганц төсвийн асуудлаар шийдэж чадахгүй. Мөнгөний бодлоор эдийн засгаа сэргээхэд анхаарна. Сангийн яамны шийдвэрээр биш Засгийн газартайгаа хамтарч ажиллана. Цаашдаа хийх ажил бий.

ШИНЭ МЭДЭЭ