МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.27
Улстөр

Б.Баттөмөр: Шинэ Засгийн газарт хамгийн шилдэгүүд ажиллах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Л.Оюун-Эрдэнэ сайдыг дэмжиж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөгжлийн ямар түвшинд хүрсэн бэ гэдгээ эхлээд тодорхойлох ёстой. Эндээс олон зүйл харагдана. хөгжил гэдэг бол иргэд чинээлэг, эрүүл цэвэр орчинд амьдрах, сурч боловсрох, нийгэм эрүүл мэндийн асуудлаа шийдсэн. дундаж давхарга зонхилсон байна. Бид ийм нийгэм байгуулж чадсангүй. Шалтгаан нь хөгжлийн загвар буруу байна. Бүгдийг хувьчил, Төрд өгөх хэрэггүй төр татвараа аваад суу. Үл үзэгдэгч гар эрэлт нийлүүлэлтийг зохицуулдаг гэсэн тархи угаалтын онолоор явсаар өнөөдөр хөгжлийн тогтсон загваргүй 30 жил боллоо. Тиймээс хөгжлийн загвар шинэчлэл дээр таны бодол юу вэ?

Хөгжлийн яам байгуулах нь зүйтэй. Түүнчлэн Үйлдвэр худалдааны яам байх ёстой. Монголын эдийн засгийн зонхилох хэсэг худалдаан дээр явж байгаа.

Баялгийн менежмент. Монголын хөрс дор Менделеевийн үелэх системийн 80-аад хувь нь байна гэдэг. нэг үед олон мянган лиценз хүссэн хүн бүрт өгч байсан. Энэ нь оффшорт байгаа тэр их мөнгийг бий болгосон ч байх талтай. Ганц хүрз ч байхгүй хүнд ч зарах зорилготой олон лиценз өгч байсан. тиймээс баялгийн менежментийг сайжруулах чиглэлээр яаж ажиллах вэ?

Боловсон хүчний томилгоо их чухал. Шинэ Засгийн газарт хамгийн шилдэгүүд ажиллах ёстой. Мэргэжлийн сайд нарыг томилох тал дээр таны санал ямар байна вэ? Ёс зүйтэй, зориг зүрхтэй хүний зүрх нь толгойдоо цохилдог гэж үг бий. Тиймээс хамгитйн чадварлаг хүмүүсийг оруулж ажиллах ёстой. Төрийн зохицуулалт Монголын төрд үнэхээр хэрэгтэй байна."

ШИНЭ МЭДЭЭ