2021.01.26
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Н.Ганибал: Цахимаар хичээллэснээр урсгал зардал багасаж байхад төлбөрөө бүтэн авч болохгүй
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Туваан болон УИХ дахь Ардчилсан Намын гишүүдийн хамтран боловсруулсан Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
Өмнөх УИХ-аас цар тахлын үед эдийн засаг, нийгмийн харилцааг сайжруулах хууль санаачлан хэрэгуүүлээд явж байгаа. Энэ асуудлууд явахгүй, цааш нь шахах, тодорхой асуудлууд орхигдож байгаа учраас үүнд түлхэц болох үүдээс энэ хуулийг санаачилсан. Энэ асуудлууд дотор оюутны сургалт дагадаж төлбөрийн асуудал явж байна. Бүгд мэдэж байгаа. Нийт Монголчуудын орлого багассан. Орж ирэх орлого, зарцуулалт бүгд өөрчлөгдсөн.
Үүний дагуу оюутны сургалтын төлбөрийн асуудал айл өрх болгоны хувьд томоохон асуудал болсон. Шалтгаан нь мэдээж энэ цар тахал түүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд айл өрхүүд орлогоо олж чадахгүй байгаа. Тийм учраас сургалтын төлбарийг хойшлуулах мөн хамгийн энгийн тавьж байгаа шаардлага нь өмнө байсан сургалтын төлбөрөөс энэ уар тахалтай байгаа үеийн сургалтын төлбөр адилхан байгаад байгаа вэ? гэх асуудал үүсэж байна. Их, дээд сургуулиуд үйл ажиллагаагаа явуулахын тулд төлбөрөө нэхэж байгаа.
Үйл ажиллагааны зардлууд нь буурсаар байхад төлбөрөө хуучнаар нь нэхээд байгаа нь өөрөө асуудал. Энэд анхааралтай хандмаар байна. Сургалтын төлбөр төлөх хугацаа хоёр сарын нэгнээр дуусах гэж байна. Үүнээс өмнө улсын болон хувийн их, дээд сургуулиуд мөн боловсролын яам, засгийн газар энэ асуудлыг хянаж өгөөч.
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо
2022.04.13
Монгол Улсын аваргууд шагналаа гардан авлаа
2022.01.31