МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.21
Улстөр

О.Цогтгэрэл: Хөгжлийн бодлого тодорхой байх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ нэгдсэн хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

Миний хувьд ажлын хэсгийн гишүүн дэмжиж байгаа. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг өмнөх парламентийн үед батлаад 2 сарын дараа дахиад өөрчлөөд, энэ тогтоолын төсөл гарч байгаа. Эндээс хархад хөгжлийн бодлого хэрэгжээд явж чадах уу? Бид юунд анхаараад явах вэ? үүнийг тодорхой болгох хэрэгтэй. Үр дүнд анхаарч, өөрөөр ажиллах хэрэгтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ