2021.01.19
Улстөр
Н.Энхболд: Тогтолцоог боловсронгуй болгож цааш хөгжинө
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.19/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
Олон жил яригдаж байгаа асуудал. Байгууллага байгуулаад шийдэгдэх асуудал биш. Манай соёл, уламжлал улс төрийн төлөвшилд байгаа. Ямар ч шийдвэр гаргаад тусдаа байгууллагатай байсан ч дараа дараагийн сонгуулиар өөрчлөгдөөд явдаг.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэг шийдэл хийсэн. Манай бодлого төрийн нэг бодлоготой байх тогтолцоо уруу явах хэрэгтэй. 5-р заалт: Бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан байгууллага гэхээсээ илүү тогтолцоог нь боловсронгуй болгох зураглалаа гаргаад тэр талаар саналаа гаргавал зүгээр.
Үндсэн хуулиар хийсэн анхны алхмаа үргэлжлүүлээд, дараагийн Их хурлаар гарч ирсэн Засгийн газар хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөр нь Үндсэн хуулийн зарчимд нийцээгүй бол УИХ баталдаггүй. Энэ батлагдаагүй тохиолдолд төсөв баталдаггүй болгох тогтолцоогоо зөв болгох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Н.Энхболд нэмэлт санал хэллээ.
ШИНЭ МЭДЭЭ
Төв аймагт бүтээн байгуулалт өрнөж байна
2021.11.03
Төв аймагт өрнөж буй бүтээн байгуулалтууд
2021.10.26