МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.14
Эдийн засаг, Худалдаа

Г.Дамдинням: Банкуудын хууль бус бизнесийг энэ хуулиар хязгаарлаж чадах уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

"МАН-ын мөрийн хөтөлбөр, Алсын хараа 2050 зэрэг хөтөлбөрүүдэд туссан энэ ажил орж ирж байгаад баяртай байна. Ард түмэн хүлээж байна. Энэ бол бизнесийн орчин сайжруулж, шударга ёс тогтоох чиглэлд явж байна. Олон нийтийн хувьцаатай болно, жинхэнэ ард түмний банк болно, нэг хувь эзэмшигч 20-иос илүүгүй байна гэсэн заалтууд байна. Үүнийг хийж чадахгүй бол хэдэн банкны дарамтаас гарч чадахгүй. Эрдэнэтийн 49% хувьчлал дээр буцааж авах гээд хэдэн жил болов, дараагийн асуудал дээр Дарханаас сонгогдсон гишүзүд санаачлаад ажитллаж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, түүнд орж ирж байгаа санхүүжилтийн концесс гэх мэт банкуудын засаг захиргаагүй болж, даварч байгаагийн илрэл юм. 

Хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр хууь бусаар бизнес хийж, бүх бизнесийн салбаруудыг эзэлж байгаад сүүлдээ ард түмнийг тэжээдэг хэдэн үйлдвэрийг идэж угаад дуусгахаар орж байна. Энэ өөрчлөлт хийгдээд банкуудын давралыг дарж чадах уу? Хууль бус бизнесийн боломжийг нь яаж хаасан бэ? 20% болгоод, олон нийтийн хувьцаатай болгох нь хангалттай юу?"

Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, ЭЗБХ-ны дарга Ж.Ганбаатар нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ