МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.14
Хууль, эрх зүй

Г.Дамдинням: Дээд шүүхийн шүүгчийг сонгохдоо нийтийн сонсгол хийх үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.24/ хуралдаанаар Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням асуулт асуулаа:

Ерөнхийлөгч Улсын Дээд шүүхийн шүүгчийг томилохдоо эсвэл Ерөнхийлөгчийн институцээс томилохдоо ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нь авч байгаад томилдог гэсэн асуудал яригдаад байгаа. Дээд шүүгчид, шүүхийн томилгоо, прокурорын томилгоо хийхдээ хууль бус тулгалт хийсэн эсэх өөр бусад хууль бус, шударга бус үйлдэл гаргасан эсэх талаар нийтийн сонсгол хийх боломж энэ хуульд орж байгаа юу? 

Үндсэн хуулийн 51.2-р заалтад Шүүхийн ерөнхий зөвлөлөөр Улсын Дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч томилно гэж заасан байдаг. Үндсэн хуулийн энэхүү заалтыг илүү нарийвчилсан зохицуулалт болгон нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.7 дахь заалт болгон оруулж ирсэн нь оновчтой болсон байгаа юм. Гэхдээ өнгөрсөн намар банкны шүүгч орж ирээд баахан юм болсон. Үүнд УИХ шалгуур хангаагүй хүнтэй танилцахгүй гээд арай гэж нэг юм авч үлдсэн. Энд танилцахаас татгалзах гэсэн заалт бий юу?

Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.7-д танилцах сонсгол гэж нэмсэн нь эрх зүйн ямар үр дагавар үүсгэх талаар Ажлын хэсэг тайлбар өгнө үү?

Түүний асуултанд Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ