МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сонгинохайрхан дүүрэг PCR шинжилгээний лабораторитой боллоо
2021.01.13
Эрүүл мэнд

Сонгинохайрхан дүүрэг PCR шинжилгээний лабораторитой боллоо

Коронавируст “Ковид-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс нийслэлийн дүүргүүдэд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулагдаж байна.

Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн 3 дугаар салбар амбулаторид молекул биологийн лабораторитой боллоо.

Тус лаборатори нь 24 цагийн хугацаанд 300-1,200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд дүүргийн иргэдийг цаг алдалгүй шинжилгээнд хамруулж, “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх боломжтой болсноор шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдэж байна.

Коронавируст “Ковид-19” халдвараас гадна томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх хүчин чадалтай.

ШИНЭ МЭДЭЭ