МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Г.Дамдинням: Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг давах боломж бий
2021.01.13
Эрүүл мэнд

Г.Дамдинням: Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг давах боломж бий

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, С.Амарсайхан тэргүүтэй 10 гишүүн Соvіd-19 цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан  боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм. Тогтоолын төсөл иргэдийн зүгээс тавьж буй хүлээлтэд хэр нийцсэн, бодит байдалд хэрхэн хэрэгжих тухай УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас тодрууллаа.

Цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор нэр бүхий гишүүд тогтоолын төсөл боловсруулснаа УИХ-д өргөн барилаа. Бодит хийх, УИХ-д санал оруулж өргөн барилаа. Бодит байдалд хэрхэн хэрэгжинэ гэж тооцоолсон бэ?

Засгийн газар, Сангийн яам бонд гарган мөнгөжүүлж, үүгээрээ арилжааны банк, ББСД-ууд дээр байгаа зээлийн хүүний эргэн төлөлтийг нөхөх, татаасыг өгөх чиглэл байж болно гэж үзэж байгаа. Мэдээж тогтоолын төсөл дээр судалгаа хийж танилцуулах гэсэн чиглэл бий. Энэ нь цар тахлын хөл хорио, тэг зогсолтод өртсөн аж ахуй нэгжүүдэд хамаарна.

Өөрөөр хэлбэл цар тахлын үед ашигтай ажиллаж байгаа уул уурхай, харилцаа холбоо, хүнсний үйлдвэрүүдийн салбаруудад хамаарахгүй. Эхний ээлжинд өгч байгаа чиглэл Монгол Улсын Засгийн газар, Монголбанк үнэлэх, эрэмбэлэх судалгаа, тооцоолол зэрэг ажлыг хийх ёстой. Үүний дараа хэрэгжүүлэлтийг хийх, УИХ-д санал оруулж ирэх чиглэлээр тогтоолын төсөл боловсруулагдсан.

Аж ахуй нэгж, байгууллагын тухайд ийм байна. Тэгвэл хувь хүн иргэд тодруулбал, гутал засвар, үсчин, канон, компъютер, гэрэл зургийн төвүүд ажиллуулж өдрийн орлогоор амьдардаг иргэдээ яаж дэмжих вэ?

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа иргэдэд чиглэсэн арга хэмжээнүүд эзэндээ хүрч байгаа гэж харж байна. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон, цахилгаан, дулааны суурь зардлыг чөлөөлсөнтэй холбоотойгоор аж ахуй нэгжүүдийг түрээсээ буулгах санаачилгад нэгтгэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм байна лээ.

Жишээ нь, манай тойрогт гэхэд Дархан-Уул аймагт түрээс төлдөг зах, худалдааны төвүүд түрээсээ хүртэл 50 хүртэл хувь хөнгөлөх зөвшилцлийг орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүдтэйгээ ярьж байна. Би тойргийнхоо аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй видео хурал хийж, тэндээс гарсан санал, санаачилгыг аймгийн удирдлагуудад өгч, тэдэнтэй хамтраад түрээс төлдөг аж ахуйн нэгжүүдтэй нь холбогдож байна.

Нэгэнт бүгдээрээ хүнд нөхцөлд байгаа хүмүүс хаа хаанаа амьд байх, амьдрахаа бодоцгооё. Хамтраад хүнд үеийг даван туулцгаая гэхэд аж ахуй нэгжүүд маань ойлгож байгаа. Тэгэхээр энэ чиглэлд ахиц гарч байна. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний хөнгөлөлт, дэмжлэг, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шийдвэрүүдийн үр дүн гарч байна гэсэн үг юм.

Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хүндрэл, хямрал, цар тахлаас үүдсэн ачааллыг давахад манай улсын эдийн засгийн чадамж, боломж ямар байгаа вэ?

Бодит байдлыг ний нуугүй хэлэхэд манай улсын эдийн засаг уул уурхай дээр л тогтож ирсэн. Одоо ч ийм байна. Уул уурхайн бараа бүтээгдэхүүнээ бид ямар нэг эрсдэлд оруулчихгүйхэн шиг экспортоо сайн хийгээд байж чадвал боломжтой.

Жишээ нь, өнгөрсөн оны төлбөрийн тэнцэл хоёр тэрбум ам.доллар гэсэн үзүүлэлт гарсан. Тэгэхээр бид дээдсийнхээ үлдээсэн байгалийн баялагт баярлах ёстой болж таарч байгаа юм даа. Энэ байхад бид энэ хүндрэлийг даваад гарч чадна, боломж бий.

ШИНЭ МЭДЭЭ