2021.01.13
Орон нутгийн хөгжил
Г.Дамдинням : "Дарханы залуус" оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн дүн гарлаа
Дархан-Уул аймгийн харьяат оюутан залууст зориулсан “ДАРХАНЫ ЗАЛУУС” ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2021 тэтгэлэгт хөтөлбөрийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням тойрогтоо өнгөрсөн сард зарлаж байсан.
Хөл хорионы үед гэр гэрээсээ зайнаас суралцаж байгаа оюутан залууст боломж олгосон энэ тэтгэлэгт хөтөлбөрт 88 оюутан оролцжээ. Үүнээс шилдэг 20 оюутан шалгарч 2021-2022 оны хичээлийн жилд сар бүр 100 мянган төгрөгний тэтгэлэг авахаар боллоо.
Шалгарсан оюутнуудыг үнэлэхдээ оролцсон бүх оюутнуудын үнэлгээ, олон нийтийн хандалт, ажлын албаны үнэлгээг нэгтгэн гаргажээ.
Мөн шинэ үеийн залуус аливаад өөрийн байр суурьтай байж, бага залуугаасаа шийдвэр гаргалтад оролцож суралцах хэрэгтэй гэж үзэж оюутнуудаар өөрсдөөр нь үнэлүүлэх боломж олгожээ.