МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.12
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Н.Ганибал: Гишүүд хэлэлцэж буй хуулийн талаар хангалттай мэдээлэлтэй байх ёстой

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2020.01.12/ Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;-ийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

Ажлын хэсэг шинэчлэн байгуулах гээд зургаан хуулийг боловсруулах ажлын хэсэгт орох юм байна. Миний хувьд 1-р хуульд таримал ургамлын   үр сортын тухай шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт орж байгааг зөвшөөрч байна. Гол нь энэ хуулиуд хаанаас өргөн баригдаад, ямар шатандаа явж байгаа. Өмнөх УИХ-аар ямар ямар асуудлууд нь хэлэлцэгдсэн. Цаашлаад бид нар ямар түвшинд авч явах вэ гээд ажлын хэсэг, гишүүд бүр дээр ирэх юм байна. Энэ талын мэдээллийг Байнгын хороо нэлээн дэлгэрэнгүй байдлаар гишүүдэд хүргэх хэрэгтэй байх.

Би баяр наадмын тухай хуульд ажлын хэсэг Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтарч, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулахад саналаа өгсөн. Ажлын хэсэгт орж хуульд өөрийн бодол санааг оруулъя гэсэн асуудал өнөөдөр орж ирээгүй байна. Ер нь ажлын хэсэг байгуулахдаа саналыг өөрсдөөс нь үү, бүлгээс үү, Байнгын хорооны дарга өөрөө санал оруулаад батлаад явж байна уу? 

ШИНЭ МЭДЭЭ