2021.01.07
Хууль, эрх зүй
Т.Аубакир: Өмгөөлөх талын эрх ашиг энд яаж тусгагдсан бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Т.Аубакир асуулт асуулаа:
Шүүх хараат бус байхыг дэмжиж байгаа. Энэ маш чухал зүйл. Яг энэ хараат бус байдалтайгаа зэрэгцээд шүүхийн нээлттэй байдлыг яаж оруулж байгаа вэ? Одоо байгаа зохицуулалтаар бол шүүхэд иргэдийн төлөөллийг оруулах, www.shuukh.mn дээр шүүхийн шийдвэрийг оруулахаас хэтрэхгүй байгаа юм шиг санагдаад байгаа юм.