2021.01.06
Хууль, эрх зүй
Б.Дэлгэрсайхан: Сахилгын хороо өргөдөлд дарагдсан газар болох вий
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
Х.Нямбаатар сайдын ярьж байгаа үнэн юм. Ямар ч хууль хяналтын байгууллага эхлээд өргөдөл аваад, хэрэг үүсгэх үндэслэл байна уу үгүй юу гэдгийг шалгаж байж дараа нь хэрэг үүсгэдэг. Олон жил явж ирсэн практик юм. Хүний тоо нэмэгдэхээр болдог, хүний тоо энүүгээрээ болдоггүй гэсэн утгагүй тайлбар байж болохгүй.
Ц.Цогт шүүгч хоёр тийш холбироод байх юм. Нэг л талдаа байл даа. Өргөдөл гаргагч үнэн зөв ярьсныг шалгахгүй бол шүүгчийг гудамжны хэллэгээр янаглах ажил болж байна.