2021.01.05
Хууль, эрх зүй

Х.Нямбаатар: Сөрөг үр дагаврыг тооцож үзсэн үү?

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар асуулт асуулаа.

Хуулийн заалтын 33.3.6 шүүгч өөрийн хүсэлтээр ахисан түвшинд мэргэжлээ дээшлүүлэх зорилгоор хоёр жил хүртэлх хугацаагаар гадаад улсад суралцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийгдэх болсон тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгална гэсэн заалт орж ирж байна. 

Өнөөдөр шүүгч нарын ачаалал хүрэлцэхгүй байна. Энэ хүний оронд ажлын орон тоонд нь өөр хүн сонгон шалгаруулалт хийгээд шүүгчээр авч болдоггүй. Хэдэн шүүгч нар нь хамаг ачаалалдаа дарагдаад суугаад байдаг. Эргээд ажлын байрны ачааллыг тааруулах боломж хязгаарлагддаг. Нөгөө хүмүүс нь гадаадад явах эвсэл эрдэм шинжилгээний ажил хийнэ гээд ажлын ачаалал тэнцвэржихгүй байдал үүснэ. 

Нөгөө талаар хариуцлагаас бултахын тулд яг ийм үндэслэлээр суралцах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийнэ гээд ажлын байраа хадгалуулаад яваад өгдөг. Ажлын хэсэг дээр хэн ийм томъёолол, санал гаргаж ирсэн бэ? Үүнийхээ үндэслэлийг тайлбарлаж өгнө үү? 50-100-аараа явчихвал шүүхийн системд доргилт үүснэ. 

Түүний асуултанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг хариуллаа.

Хуулийн төслийг хэлэлцүүлэх явцад гарсан шүүгчдээс гарсан санал байсан. Шүүгчид гадагшаа сургалтанд хамрагдах, түр хугацааны чөлөө хүссэн хүсэлт амьдрал дээр гараад байгаа юм. Зөвхөн шүүхийн захиалгаар тухайн шүүгч сургалтанд хамрагдах асуудал болвол ийм байж болох юм гэж яригдаж байсан. Харин томъёололыг хэн гаргасныг би сайн хэлж мэдэхгүй байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нэмэлт тодруулга хийлээ:

Шүүгчийн хараат бус байх зарчим баталгаа гээд энд орж ирсэн байна. Энд ямар нэг ялгамж гаргаж болохгүй. Ачаалал ихтэй, маш хүнд нөхцөлд, хэдэн зуун хэргийн ачаалал үүрч байгаа шүүгчдийн хувьд ихэвчлэн ачаалалаа бууруулах, биеийн амрыг хараад явах нөхцөл байдал руу явна. Үүнээс гарах эрсдэлийг яаж тооцсон юм бэ?

Хуулийн заалтын 43.4-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж байна. 

Түүний асуултанд Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр хариуллаа.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нэмэлт тодруулга хийлээ:

ШИНЭ МЭДЭЭ