МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Цогтгэрэл: Иргэдийнхээ бизнес, ажлын байрыг дэмжихийн тулд бид ирэх жилүүдэд юу хийх ёстой вэ?
2021.01.05
Орон нутгийн хөгжил

О.Цогтгэрэл: Иргэдийнхээ бизнес, ажлын байрыг дэмжихийн тулд бид ирэх жилүүдэд юу хийх ёстой вэ?

Иргэдийнхээ бизнес, ажлын байрыг дэмжихийн тулд бид ирэх жилүүдэд юу хийх ёстой вэ сэдвээр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Увс аймгийн удирдлагуудтай цахим уулзалт 2021 оны 01-р сарын 04-ны өдөр хийлээ.

Тэрээр

Бид том газар нутагт тархай бутархай суурьшдаг. Энэ сийрэг байдал төрөлжилт, төвлөрлийг дэмждэггүй. Гэтэл орчин үеийн эдийн засаг ашиг их байхыг, түүний тулд массаар үйлдвэрлэж, хөдөлмөрөөр төрөлжиж, төвлөрөхийг шаарддаг.
Энэ нюансыг л зөвөөр ойлгож, удирдахгүй бол ирэх жилүүдэд ч Монголын хөдөө орон нутгийн хөгжилд үсрэнгүй хөгжил гарах боломжгүй юм хэмээн

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл онцоллоо. 

  • Төвлөрлийг физик, хатуу дэд бүтцээрээ дэмжихгүй байгааг өөрчлөн софт, зөөлөн дэд бүтцээр нэгтгэх БРЭНДИЙГ бий болгоход
  • Тогтсон томоохон өртөг, үнэ цэнийн сүлжээнд холбогдоход цугтаа анхааран тал талаасаа хичээн ажиллая гэдгээ гишүүн илэрхийлсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ