2020.12.25
Орон нутгийн хөгжил
“Ардын нам – Ард түмэнтэйгээ” аяны хүрээнд 700 өрхөд хүнс, нүүрсний тусламжийг хүргэж байна
“Ардын нам – Ард түмэнтэйгээ” аяны хүрээнд энэ жил Ковид-19 цар тахлын хөл хориотой холбоотойгоор Дархан-Уул аймгийн 700 өрхөд хүнс, нүүрсний тусламж хүргэх ажил өрнөж байна.
Тус аянд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Орхон сумын Монгол Ардын Намын хороо, аймгийн НАМЭХ, НАМЗХ, Дархан сумын НАМЭХ, “Өег гурил” ХХК болон намын гишүүд, дэмжигчид нэгдэн гурил, нүүрс, амны хаалт, мөнгөн дэмжлэгийг өглөө.
Дээрх хандив тусламжийг 12-р сарын 23-аас Намын Анхан Шатны Байгууллагуудаар дамжуулан өрхүүдэд хүргэж байна.