МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ж.Бат-Эрдэнэ: Оны дараа тайланг нь харгалзан үзэж байж хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

ТӨСӨЛД

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэл, мөн зүйлийн тайлбарын хоёр дахь өгүүлбэрт заасан алдангиас тус тус чөлөөлөхөөр тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар төслийн 1 дүгээр зүйлийн “2021 оны 07 дугаар сарын 1-ний” гэснийг “2020 оны 12 дугаар сарын 31-ний” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасан юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тус саналыг дэмжиж байр суурь илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Байнгын хороон дээр гарсан зарчмын зөрүүтэй саналыг дэмжиж байгаа юм. Нэг бодлын өршөөлийн хууль гэсэн үг шүү. Он гараад алданги, торгуулийн асуудлууд эхэлнэ. Гэхдээ хэдий хөл хориотой байгаа ч зарим ААН-үүд үйл ажиллагаа явуулж байна.  Тэгэхээр он гарсны дараа тайланг нь харгалзан үзэж байж хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Мөн түрүүнд Ц.Туваан гишүүний асуусан асуултыг дахиж асуумаар байна. Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ нөхөн төлүүлэх хуулийн хэрэгжилтийг сунгаж өгөөч гэж хэлмээр байна. 

ШИНЭ МЭДЭЭ