МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Эрүүл мэнд

Ж.Ганбаатар: Монголбанк ажил хийж, санаачлага гаргаж, Засгийн газар дэмжмээр байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Их хурлын даргаас адилхан зорилготой гурван ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгээр яригдсан гол агуулга бол ажлын байр, ядуурал, хүний хөдөлмөр хийх бүтээмжит сэтгэлгээ гэсэн гурван зүйл яригдсан. Дэд, том, үндсэн ажлын хэсгүүд хуралдсан. Гол ажил бол Монголбанк ажил хийж, санаачлага гаргаж, Засгийн газар дэмжмээр байна.  Монголбанкнаас гаргасан бодлогын хүү 11 байхад нь 6 болгож бууруулсан. Гол зорилго нь Монголбанк дээр байсан 3 их наяд төгрөгийг зах зээл, эдийн засаг руу гаргах. Одоо энэ бодлого эсрэгээрээ өнөөдөр Монголбанк дээр 8 их наяд төгрөг цуглараад байна. Гол зорилго нь биелээгүй гэсэн үг. Хийж байгаа ажлыг шүүмжлээгүй шүү гэдгийг анхааруулж хэлье.

Энэ талаар ямар бодлого барьвал зүгээр байна. Сангийн сайд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо асуудлаа танилцуулж орж ирнэ гэсэн одоо болтол байхгүй байна. Өчигдөр ажлын хэсэг дахиж хуралдах ёстой байсан. 

Сангийн сайдаас асууя. Ямар шалтгаан байгаа вэ? Яагаад ажлын хэсгийн хуралдаанд саад болоод байна вэ?

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ