МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.22
Улстөр

C.Чинзориг: Намын мөрийн хөтөлбөр болох ядуурлыг хоёр дахин бууруулахад анхаарч ажиллах хэрэгтэй

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөөр /2020.12.22/ Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа:

Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт ядуурлыг хоёр дахин бууруулна гэж оруулсан үүнд Х.Булгантуяа гишүүн анхаарлаа хандуулж ажиллах байх. Цаашдаа ЖДҮ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудад тодорхой зорилготойгоор хөрөнгө мөнгө тусгуулах талаар дорвитой ажиллах хэрэгтэй. ЖДҮ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудад улсын төсвөөс тодорхой хөрөнгийн эх үүсвэр суулгагдаагүй. ЖДҮ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудад хөрөнгийн үүсвэрийг нэмэгдүүлж, иргэдээ ажил, орлоготой болгох ёстой.

Би өмнө нь дэд даргыг ахалж байсан. Зарим статитик үзүүлэлтүүдийг манайхан гаргаж чадахгүй байгаа 30 үзүүлэлтүүд бий. Энэ статистик мэдээллүүдийг олон улсын байгууллагуудтай хамтарч өөрийн оронд гаргах, биелэлтийг нь тооцдог чиглэлүүд рүү онцгой анхаарч ажиллах нь зүйтэй байх. 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хариуллаа.

Олон улсын байгууллагууд бидэнд шахсан шахаагүй Монгол Улс бол ядуурлыг устгах, эрүүл мэндийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах гээд 17 зорилгоос Монгол Улсын хувьд далай тэнгисийн нөөцийг хамгаалах гэдгээс бусад нь шууд хамаатай. Бид ард түмнийхээ өмнө хүлээсэн том үүрэг. 

ШИНЭ МЭДЭЭ