МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Баярсайхан: Хүмүүнлэгийн боловсрол өнөөгийн нийгэмд ус агаар мэт хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд "Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай" хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

"Хуулийг санаачилсан анхны зорилго, үзэл баримтлал, санаа нь өнөөдөр нийгэмд ус агаар мэт хэрэгтэй зүйл. Гэхдээ бид энэ асуудлыг хуулиар зохицуулах уу? Яаж нийгмээ сайхан болгох вэ гэдэг бол Л.Энх-Амгалан гишүүний хэлдэгээр эрэмбэлэх юм бол Нэгдүгээр асуудал мөн.

Нэгэнт Засгийн газрын үйл ажиллагаа-Алсын хараа 2050-д орсон, МАН-ын мөрийн хөтөлбөрт Хүний хөгжлийн цогц бодлогыг боловсруулна гэж заасан. Тэгэхээр Хүний хөгжлийн хөтөлбөр болгох уу? эсвэл хүний хөгжлийн тухай хууль болгох уу гэдэг дээр нэрийг нь солиод дэмжээд явах нь зүйтэй. 

ШИНЭ МЭДЭЭ