2020.12.18
Гадаад харилцаа
М.Оюунчимэг: Бүлэг жуулчлалын визийг олгохдоо анхаарах ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Бүлэг жуулчлалын визийг оруулж ирнэ гэж байна. Үүний нэр дор ажиллах хүч орж ирдэг. Гадаадаас ажиллах хүч гэдэг ангиллаар манай хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд мөнгө хуримтлагддаг. 2020 онд 6-7 тэрбум төгрөг хуримтлагджээ. Бүлэг жуулчлалаар орж ирэхэд ямар татвар төлдөг вэ? Үүний нэр дор кибер халдлага хийх хүмүүс орж ирэх магадлалтай.
Ажлын хэсгийн төлөөлөгч хариулт өглөө.
Хил орчмын аялал жуулчлалыг татах зорилгоор 2005 оноос хойш Зам тээвэр аялал жуулчлалын яам, Хятадын талтай тохиролцож бүлэг жуулчдыг оруулж ирсэн байдаг. 2005-2009 онд энэ визээр 134 мянган хүн орж ирсэн. Ийм визээр орж ирсэн хүмүүс хөдөлмөр эрхэлж байна гээд 2009 онд зогсоосон.Хил орчмын жуулчдыг хил залгаа орон нутгийн иргэд зөвшөөрүүлэх хүсэлтээ илгээдэг. Хуульд хил орчмын аялал жуулчлалаар ирж байгаа гадаадын иргэдийг хүлээн авагч, илгээж байгаа компаниудын маршрутыг тодорхой байхаар тусгасан.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль өргөн барилаа
2022.06.03