МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Унгар Улсын Засгийн газрын шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн Н.Ганибал оролцлоо
2020.12.18
Гадаад харилцаа

Унгар Улсын Засгийн газрын шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн Н.Ганибал оролцлоо

Монгол Улс, Унгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Унгар Улсын Засгийн газрын шагнал болох Төрийн гавьяаны загалмай, Хүлэг баатрын загалмай шагнал гардуулах ёслол боллоо. 

Уг ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Н.Ганибал оролцлоо. 

Унгар Улсын Засгийн газрын шагнал, Хүлэг баатрын загалмай шагналаар археологич Төрийн соёрхолт Д.Эрдэнэбаатар, Төрийн гавьяаны загалмай шагналаар УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан нар шагнагдлаа.

Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Др. Борбала Анна Обрущанский өчигдөрхөн Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. Шагнал гардуулах ёслолд УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга болон зарим төлөөлөгчид оролцсон байна.

ШИНЭ МЭДЭЭ