2020.12.17
Эдийн засаг, Худалдаа
М.Оюунчимэг: Ялгаатай үнэлгээг нэг түвшинд хүргэх боломж байна уу?
УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асуулаа:
Шаардлага өндөрсөж үнэлгээ хараат бусаар ажиллах бодлогын орчин манайд байна уу? Улс төр бизнесийн бүлэглэлийн нөлөөлөл орохгүйгээр үнэлгээчин тухайн эд хөрөнгийн бүртгэлийг үнэлээд явчих бололцоо манай улсад хомсхон байгаа.
Энэ хууль гарснаар эргээд дахин үнэлэх процесс дахиж явагдах уу? Эсвэл дараа дараагийнхаа зүйлд анхаараад үнэлгээнүүд хийгдээд явах уу?
Ялгаатай үнэлгээг нэг түвшинд авчирах боломж байна уу? Жишээлбэл гэр хорооллын газар, хотын төвийн газрыг үнэлэх үнэлгээ тэнгэр газар шиг байгааг ядахдаа баланслах боломж байна уу?
Биет бус хөрөнгийг үнэлэх явдал чухал байна. Биет бус хөрөнгийг үнэлээд зээл олгох асуудал бараг байхгүй. Миний ойлгож байгаагаар Улаанбаатар банк л олгож байгаа. Гэтэл тэр үнэлгээг бусад байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлэх, чанарыг баталгаажуулах боломжгүй байдаг. Биет бус хөрөнгийг үнэлэх үнэлгээ дээр бусдад хүлээн зөвшөөрүүлэх, баталгааг нь хангах тал дээр ямар өөрчлөлт орж байна вэ?
Сүүлийн үед гадаадад ийм үл хөдлөх хөрөнгөтэй ингэж үнэлсэн гээд тодорхойгүй мэдээлэл яваад байдаг. Үүн дээр цэг тавих хэрэгтэй байна.
Түүний асуултанд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль өргөн барилаа
2022.06.03