МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.17
Зам, Тээвэр

Ж.Бат-Эрдэнэ: Конвенцэд нэгдсэнээр Далайн захиргаа өргөжин далайчдаа сургах боломж бүрдэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын конвенцийн 2010 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

"Монгол Улс далайд гарцгүй. Гэхдээ далбааг мандуулж, тээвэрлэлт хийж байгаа.

1-рт бид энэ конвенцид нэгдсэнээр Далайн захиргаа өргөжин далайчдаа сургах боломж бүрдэж байна.

2-рт Сингапурт төвтэйгээр манай улсын Далайн захиргаа үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үндсэндээ Далайн захиргаа нь Улаанбаатар хотод байрлаад далайн эрэг, боомтод салбарууд нь ажиллах ёстой. Энэ чиглэл рүү бид нилээд ажилласан. Энэ ажил ямар хэмжээнд яваа вэ?"

Түүний асуултанд Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газрын ажилтан хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ