МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.17
Хүний эрх

М.Оюунчимэг: Хүн хүч, хүний нөөц нэгдсэн бодлого хэрэгтэй гэдгийг энэ хуулиараа зааж өгөх ёстой юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асуулаа:

Бид Үндсэн хуулиндаа онцгойлон чухалчлаад заагаад өгсөн хэрнээ Монголын төрд хүний эрхийг хамгаалах нэгдсэн бодлого байхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөрөнгө санхүүжилт буруу зам руу яваад байна гэдгийг баримттай нь гаргаж тавьж, цуврал нийтлэл бичиж, үүнийхээ төлөө тэмцэж яваад ямар ч хамгаалалтгүй байснаар Өнөөдөр сонины сэтгүүлч Л.Болормаа маань амь насаа алдсан гээд яриад байвал олон асуудал байна.

Энэ өөрөө Монгол улс хүний эрхийг хамгаалах асуудал дээрээ онцгойлон анхаарах цаг болжээ гэдгийн жишээ болж байна. Гэтэл энэ нь парламент дамжаад хэлэлцэгдэхгүй яваад байдаг. Цаг нь болсон гэдэг дээр хүлээн зөвшөөрч байна. Ер нь хүний эрхийг хамгаалагч, дуугарч байгаа үүний төлөө тэмцэж байгаа хүмүүс цалинтай, урамшуулалтай ажиллавал энэ үр дүнд хүрнэ. Нэгдсэн бодлоготой болгох суурь, энэ хуулийг гаргаснаар үндэс суурь нь тавигдах уу үгүй юу? Ер нь цаашдаа хүн хүч, хүний нөөц нэгдсэн бодлого хэрэгтэй гэдгийг энэ хуулиараа зааж өгөх ёстой юу?

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ