МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дархан-Уул аймгийн боловсролын салбарынхантай цахим хэлэлцүүлэг хийж байна
2020.12.17
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Дархан-Уул аймгийн боловсролын салбарынхантай цахим хэлэлцүүлэг хийж байна

БСШУС-ын байнгын хороо, БШУЯ-аас Боловсролын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын талаар цахим хэлэлцүүлгийг 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн боловсролын салбарын хамт олонтой зохион байгуулж байна.

Өнөөдөр Дархан-Уул аймгийн боловсролын салбарын төр, хувийн хэвшлийн Их, Дээд, Дунд, Бага, СӨБ-ын удирдлагууд, багшлах боловсон хүчин, ажилчдын төлөөллөөс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг хийж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Г.Дамдинням уг хэлэлцүүлэгт оролцож, багш, боловсролын салбарын ажилтнуудтай санал бодлоо солилцож байна. 

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хувьд Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүн бөгөөд монгол орны ирээдүйг бүтээх боловсон хүчнийг бэлтгэх үндсэн бодлого, тэдгээрийг бэлтгэх багшлах боловсон хүчин, ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудал, тэтгэвэр, тэтгэмж, суралцагсад, эцэг эхчүүдэд нэн чухал хууль учраас онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. 

Монгол Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан “Алсын хараа 2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх” зорилтыг тус тус тусгасан.

Дээрх зорилтын хүрээнд Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг батлуулсан бөгөөд батлагдсан үзэл баримтлал, “Боловсролын ерөнхий хууль“-ийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 

Тиймээс та энэ хуулийн төсөлд саналаа https://www.meds.gov.mn/?p=6895 холбоосоор өгөх боломжтой юм. 

ШИНЭ МЭДЭЭ