МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилгаар Увс аймгийн брэндийн зөвлөл байгуулагдлаа
2020.12.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилгаар Увс аймгийн брэндийн зөвлөл байгуулагдлаа

"Увс аймгийн брэндийн зөвлөл" нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилгаар, аймгийн Засаг дарга ахлуулан ажиллаж эхэлжээ.

Өнөөгийн байгаа нөхцөлөө өөрчилж, ажлын байр, орлогын эх үүсгэврийг нэмэгдүүлэх үүргийг ард түмнээсээ авсан "Ардчилал, шударга ёс"-ны багийнхан нэгэн чухал ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Байгуулагдсан зөвлөл нь Увс аймгийн онцлогт тулгуурласан нэгдсэн нэг брэнд гаргаж гадаад, дотоодын зах зээлд сурталчлан таниулах, борлуулалтын нэгдсэн сүлжээг үүсгэн, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих замаар аймгийн эдийн засагт орлогын шинэ эх үүсвэрийг бий болгох юм.

Зөвлөлийн дэргэд ажлын алба ажиллах ба бүрэлдэхүүнд нь аймгийн хөгжлийн тэргүүлэх салбарт харьяалагдах төрийн байгууллагууд , мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын төлөөлөл байна.

Орон нутгийн бизнесийн моделийг огт өөрөөр харан эрэлт, зах зээлээс нь эхлүүлэн дэмжих, брэнджүүлэх санаачилгад Их хурлын гишүүн, орон нутгийн удирдлага, ард иргэд нэгдэж, цугтаа хичээж үр дүн нь өрнүүн их байна гэдэгт итгэж байгаагаа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл онцолж байна. 

ШИНЭ МЭДЭЭ