2020.12.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Т. Аубакир: Эрдэм шинжилгээний ажилтнууд нь салбарын яамандаа харьяалагдах хэрэгтэй

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.16/ хуралдлаа. Хуралдаанаар ХХААХҮЯ-ны салбарт чиглэл өгөх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Т.Аубакир: 

Хөдөө аж ахуйн салбар бол үйлдвэрлэл материаллаг баазаа түшиглэж хөгждөг онцлогтой салбар юм. ХХААХҮЯ-д шилжсэнээр энэ дотор байгаа шинжлэх ухаан ч юм нь байхгүй болчих асуудал биш юм. Сүүлийн хэдэн жил Монгол Улс шинэ үр сорт ерөөсөө гаргасангүй. Жишээлбэл Сангийн аж ахуй гэж байх үед Сэлэнгэ рүү нарийн ноост хонийг яг дангаар нь үржүүлж байсан. Бараг ноолуур шиг микро нарийнтай ноостой байдаг байсан.

ХАА-н салбарын хүрээлэнгүүд ХАА-даа байх нь зүйтэй. Нэг яам нь авна гээд нөгөө яам нь өгөхгүй гээд гишүүдийг талцуулаад байгаа юм шиг гэж сая Ё.Баатарбилэг гишүүн хэллээ. Би бол ойлгож байна. ХХААХҮЯ заавал өөр дээрээ ачаа үүрэх гээд байгаа юм огт байхгүй. Үрийн бодлого алдагдсан. Сүүлийн хэдэн жил дандаа гаднаас импортоор үрээ авч байгаа.

Үрээ зарахаар үрээгээ зар гэж үг байна. Одоо ирэх жилийн хаврын тариалалтаар дахиад үр авах гээд байж байна. Үүнийг сууриар нь хийгээд материаллаг бааз, газар, техник дээр түшиглээд хөгжүүлэх хэрэгтэй. ХХААХҮЯ үрийн бодлого алдагдчихаад байна дэмжье гээд байхад, үгүй наадах чинь шинжлэх ухаан нь алдагдчих гээд байна гэж байгааг ойлгохгүй байна. Тийм учраас орж ирж байгаа тогтоолын төслийг дэмжиж байгаа. Гишүүд засаг дээрээ яагаад хийгээгүй юм бэ гэж зарчмын хувьд зөв юм ярьж байна. Энэ талаас нь анхаарна биз.

Өнгөрсөн намар Ерөнхий сайд Хөдөө аж ахуйн бүс нутгаар явж байхад би бас явж байсан. Нүдээрээ очиж хараад ярьж байна. Зарим гишүүд яг нүдээрээ очиж хараад будааны сорт чинь ийм байдаг юм уу, нарийн ноост хоньчин нь Монгол хоньтой эрлийзжээд байхгүй болж байгаа юм байна гэдгийг харсан юм уу? Мал аж ахуй, газар тариалан дээр очиж харсан уу? Хамгийн сүүлд гарсан үр Дархан сортын үрүүд гарч байгаа. Түүнээс хойш үр байхгүй.

Боловсролын яам өөрийнх нь харъяанд байгаа хүрээлэнгийнхээ ажлыг яг үйлдвэрлэл дээр нь шалгаж үзсэн юм байдаг уу? Тийм учраас учрыг нь мэддэг яаманд нь өгөөд явсан нь дээр. Техник, газар талаас, бусад материаллаг талаас нь дэмжээд явах бүрэн боломжтой яам. Тиймээс нэгэнт ороод ирсэн асуудлыг саналаа хураагаад шийдчихье. Бид санал өгөх эрхтэй гишүүд.

ШИНЭ МЭДЭЭ