2020.12.16
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Х.Болорчулуун: Махны экспортийн хувь бага байгаа нь төрийн байгууллагын хүнд суртлыг харуулж байна
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.16/ Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны 2020 оны 07 дугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.
Байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
2020 онд гарах махны экспортонд гарах төлөвлөгөө дөнгөж 42 хувьтай гэж байна. Үүнд цар тахал нөлөөлсөн нь дамжиггүй. Түүнээс гадна Төрийн байгууллагуудын хүнд суртал нөлөөлсөн гэдэгт бүх үйл явдал, шалгалтын байдлаас харагдаж байна. Ер нь хуульд заагаагүй маш олон зөвшөөрөл шат дамжлага бүр дээр гарч байдаг. Монгол махны хувьд хуучин Оросод экспортолдог байсан. Хятад бол чанартай гэдгийг мэддэг. Тиймээс манай махыг авах сонирхолтой байдаг.