МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.16
Улстөр

Г.Дамдинням: УИХ-ын байнгын хороо дүрэм, журмаа баримталж ажиллах ёстой

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2020.12.16/  “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням асуулт асуулаа:

ХХААҮЯ-ны оруулж ирж байгаа танилцуулгад өөрчлөлт гарсан юм байхгүй. Дархан-Уул аймагт 380 гаруй хүн ажиллаж амьдарч байна. Хүрээлэнгүүдийг хардаж бодохоор болж эхэлж байна. Тэд цаанаа газартай, аж ахуйтай, боломжтой газрууд байгаа. Үүн рүү нь санаархаад байгаа юм уу гэж бодож байна. Дахин дахин их хурлын дэг жаяг зөрчиж, зүтгүүлээд байгааг ойлгохгүй байгаа. Их хурлын шийдвэр сарын өмнө үгүй гээд гаргасан шийдвэрийг заавал тийм болгоно гэж оруулж ирээд байгаа Байнгын хорооны удирдлагаас яах гээд байгааг мэдмээр байна. Хөдөө аж ахуйн яамны захиалгатайгаар БСШУЯ-ны харъяа хүрээлэнгүүд судалгаа хийж өгдөг. 10 гаруй тэрбум төгрөгний захиалгат ажил хийж өгч яваа юм байна. Танхимын зарчмаар ажиллаж байгаа ЗГ дотроо энэ ажлаа яриад шийдчихэж болдоггүй юм уу?Та нар хоорондоо ойлголцохгүй байгаа, манай Засгийн газар багаар ажиллаж чадахгүй байгаа гэж ойлгож байна. Тийм үү, үгүй юу? Энэ асуудлыг бол дэмжмээргүй байна. 

Түүний асуултанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ