МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ё.Баатарбилэг: Хүүхдүүдэд иргэний ёс зүйн боловсрол хичээлээр хүмүүнлэг боловсрол олгож байгаа

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн 2020.12.16-ний хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ  нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг санаачлагчдаас гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Би дэмжихгүй байна. Боловсролын салбарт иргэний ёс зүйн боловсрол гэсэн хичээл ороод 10 гаруй жил болсон. Боловсролын салбарт 2019 онд сайдаар очоод иргэний боловсролын ёс зүйн хичээлийг сонгож үздэг байсныг заавал үздэг болгосон. 1-5 р ангид Монгол ёс хүмүүжил бүхий Би чи бид гэсэн сурах бичиг хэвлэгдээд сургалтын хөтөлбөр боловсруулж ороод эхэлсэн. Энэ жилээс 6-12 р ангийн сургалтад орж байхаар болсон. Хуулинд байгаа мэндлэх хүндлэх ёс, оньсого таавар гээд бүгд агуулга тэнд орсон. Хууль санаачлагчид Монгол ёс хүмүүжил гэдэг номыг авч үзээрэй. Өнөөдөр хичээл нэмэх биш, хасах хэрэгтэй байна. Энэ агуулгаар хичээл ороод жигдэрч байхад, өөрчлөх шаардлага байхгүй.

ШИНЭ МЭДЭЭ