2020.12.16
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Г.Дамдинням: Олон улсад хүмүүнлэг боловсролыг дэмжих гэж тусдаа хууль байна уу?
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.16/ Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням асуулт асуулаа:
Манай нийгэмд ямар нэг шийдвэр гаргах, олон нийтийн санаа бодлыг агуулах, төр засгийн шийдвэр гаргахад хүртэл шинжлэх ухаан ч биш арга барилаар ханддаг. Сэтгэл байхад болно доо гэдэг хандлага давалгаалаад байна. Үүнийг хуульчлах гээд байгаа юм шиг өнгөц байдлаар харагдаад байх юм. Хууль санаачлагчдын үндсэн үзэл баримтлалтай бол санал нэг байна. Шинжлэх ухаанч боловсролоор дамжуулж үүнийг хийх ёстой байх л даа. Олон улсын жишигт ийм чиглэлийн хууль байдаг уу?
Одоо байгаа боловсрол, соёлын тухай хуулиуд дээр нь байхгүй байгаад байна уу, юу нь болохгүй болчихсон юм бэ?
Түүний асуултанд ТББХ-ны дарга Л.Энх-Амгалан хариуллаа.
Энэ хуулийг хийхэд анхаарч байгаа зүйл бол гурван зүйл дээр голлож анхаардаг болсон юм байна. 1.Оюун санааны боловсролд хэрэгтэй 2.Сэтгэл санааны боловсролд хэрэгтэй 3.Бие бялдарын боловсролд хэрэгтэй. Цаашдаа бидний дуурайж нэгдэх гээд байгаа нь сэтгэл зүрхний боловсрол гэж яриад байгаа зүйл юм. Энэ нь Emotional Intellegence буюу Хүмүүсийн төлөвшлийн асуудал юм. Америк, Канад, Солонгос гээд олон улсын боловсролын байгууллагуудад энэ зүйл тусгагдсан байдаг.