МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХЗБХ: УИХ-ын гишүүн С.Бямбацогт хууль, тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох ажлын хэсгийг ахална
2020.12.15
Улстөр

ХЗБХ: УИХ-ын гишүүн С.Бямбацогт хууль, тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох ажлын хэсгийг ахална

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.15) хуралдаан 09 цаг 25 минутад 63,2 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Н.Алтанхуяг, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил ажиллах бол ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж ажиллуулахыг Байнгын хорооноос дэмжлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, саналаа хэлсний дараа Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61,5 хувь дэмжив.

ШИНЭ МЭДЭЭ