2020.12.15
Эдийн засаг, Худалдаа

Г.Амартүвшин: Зээлийн хүүг бууруулахтай холбоотой ямар дүрэм, журам тогтоолын төсөлд багтсан вэ?

Төсвийн  байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2020.12.15/ “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;-ийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин асуулт асуулаа:

УИХ-аар 8-р сард Зээлийн хүүг бууруулах тогтоолыг баталсан. Зээлийн хүүг бууруулахтай холбоотой ямар хуулийн төслүүд энэ жагсаалтанд орсон байгаа вэ? Би нэг л хуулийн төсөл олж харлаа. 

Энэ жагсаалтыг батлах юм бол УИХ-ын ажлын явцад шинээр хууль батлах шаардлагатай гэвэл орж болох уу үгүй юу зөвхөн энэ жагсаалтаараа явах уу?

Түүний асуултанд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ