2020.12.15
Улстөр
Олон улсын парламентын холбооноос Ж.Эрдэнэбатын асуудлаар хэрэг нээжээ
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар улиран сонгогдсон Ж.Эрдэнэбатад хууль зөрчин ял оноосон хэмээн Олон улсын парламентын холбооноос хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшиж улиран сонгогдсон Ж.Эрдэнэбатыг зургаадугаар сарын 13-нд цагдан хорьж, улмаар 7 дугаар сарын 6-нд хорих ял оноосон юм.
ОУПХ нь парламентчдын эрх зөрчигдөж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчигдсөн бол хэрэг нээж шалгадаг. Энэ дагуу Ж.Эрдэнэбатын гэр бүлийнхэн, МАН болон УИХ-аас ОУПХ-нд энэ хэргийн талаар мэдээлэл, санал явуулсан байна.