МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.11
Зам, Тээвэр

Ё.Баатарбилэг: Төмөр замын хөгжлийг шинэ шатанд аваачихад хэрхэн төлөвлөж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асуулаа:

Богд хаант төмөр замын асуудал гээд хэдэн жилийн өмнө яригдаад байсан энэ ямар шатандаа явж байна вэ? Улаанбаатар хотын түгжрэл  сүүлийн нэлээн хэдэн жил асуудал болж байна. Нийт хүн амын 50-аас илүү хувь нь амьдарч байгаа хот байгаад байдаг. Улаанбаатар хотын тэг дундуур нь маш өргөн зурвасаар төмөр зам, ачаа тээвэр, маш олон тээврийн хэрэгсэл явах болчихоод байна. Тэгээд төмөр замаа дагасан хэдхэн гарцууд руугаа машинууд оочерлож, зохиомол түгжрэл үүсгэж байна. Одоо өдөрт ачаа тээврийн машинууд явж байгаа гарцуудыг маш олон хаадаг юм байна. Тэр бүрт түгжрэл болдог.

Үнэхээр Улаанбаатар хотын түгжрэлийг арилгая гэж байгаа бол Богд хаант төмөр замын асуудлыг явуулаад тооцоо судалгаа үндэслэлийг нь гаргаад явбал нэг асуудлаар нэлээн хэдэн хотын асуудлыг шийдчих юм шиг харагдаад байна. 21-р зуун гарчихаад байхад ийм маягтай тээвэрлэлтээ нийслэлийнхээ дундуур өргөн зурвасаар явуулаад баймааргүй байх юм. Энд тэсэрч дэлбэрэх аюултай янз бүрийн ачаа тээврийн машин тэрэг явдаг юм байна. Төмөр зам дээр аваар осол гарч, урт хугацаагаар хаасан тохиолдолд хүний амь нас эрсэдсэн асуудал гарсан. Үүнийгээ аюул осолгүй байлгах талаас нь арга хэмжээ авмаар байна. Арай жаахан хайрцагнаасаа гарч сэтгэж болохгүй байна уу? Нийслэлийн иргэдийн эрх ашгийн асуудал яригдаж байна.

Түүний асуултад ЗТХ-ын сайд Л.Халтар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ