МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.11
Улстөр

Ё.Баатарбилэг: Өмнө нь томилогдсон АТГ-ын дарга нарт захирах, захирагдах зарчим үйлчилж байсан уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүллээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Төрийн албаны хуулийн төсөл боловсруулах үндэслэл шаардлага дээрээ төрийн албанд захирах захирагдах ёсыг заасан гээд төрийн албаны тухай хуулийг зааж байна. Төрийн албаны хуульд анхнаасаа л ийм заалт байдаг. Тэгэхээр энэ хуулийн заалтыг барих юм бол өмнөх он жилүүдэд үүнийг аль хэзээний цэгцэлчих байсан л даа.

Анх авлигын эсрэг хууль 2006 онд орж ирэхэд хамтын удирдлага гэж УИХ-аас оруулж ирдэг болсон гэж байсан. Энэ заалттай ингэж орж байгаа бол өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга хоёр бие биедээ захирагддаггүй байсан юм уу гэж ойлгогдохоор болоод байна. Бие биендээ захирагдах захирагдахгүй ёсыг мөрдөж чадахгүй байгаа учраас нэг үндэслэл болгож байгаа юм гэж ойлгогдохоор орж ирээд байна. 

Статистикийг жишээ болгож дарга нь дэд даргыгаа томилоод явъя гэж байгаа бол нэг мөсөн цэгцэлэхгүй юм уу? Тэгнэ гэж ойлгож болох уу? Цаашид бүх байгууллагуудыг цэгцлээд дарга нь дэд даргыгаа томилоод явдаг болгоё гэж ойлгож болох уу?

Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцдэг гол субъектийнхээ хувьд энд орж ирж байгаа бол нэг мөсөн Авлигатай тэмцэх газрын даргаар ЗГ томилоод явдаг болох тийм өөрчлөлт оруулж ирэхгүй юм уу? 

Төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт гаргаж өгдөг юман дээр Авлигатай тэмцэх газар яахаараа Төрийн албаны зөвлөлийн баахан тодорхойлолтууд бичиж, тийм шаардлага тавьдаг юм. Авлигатай тэмцэх газар бол зөвхөн ашиг сонирхолын зөрчил үүсэж байна уу үгүй юу гэдэг л тодорхойлолт гаргаж өгөх байгууллага юм. Бусад ажлын байранд тавигдаж байгаа шаардлагад нийцэж байна уу үгүй юу гэдгийг Төрийн албаны зөвлөл гаргаж өгөх ёстой. Хэрвээ дүрэм журам нь болохгүй байна уу яаж байгаа талаар ХЗДХ хариулаарай. 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ